С.Эрдэнэ: Зөвхөн С.Зориг бус Монголын сор болсон эх орончдыг хэдэн мянгаар нь хөнөөсөн

Жил бүрийн энэ өдөр АН-ын удирдлагатай тэргүүтэй ардчиллынхан төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ хүрээнд цэцэг өргөх ёслол болох үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээсээ хойш ажин түжин байсан АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Шүүхээр ял авсан этгээд олон нийтийн телевизээр эрээ цээргүй ярьж байгаад харамсаж байна. АН-ыг харлуулах гэж л энэ хэргийг сөхдөг. Зөвхөн С.Зориг бус Монголын сор болсон эх орончдыг хэдэн мянгаар нь хөнөөсөн" гэсэн байна. УИХ-ын нөхөн сонгуульд буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт С.Эрдэнийн талын гэх М.Тулгатын АН-аас Б.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл нарыг нэр дэвшүүлээд байгаа юм. 

Мөн О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хоёр даргатай АН эв нэгдлийн нэртэй Их хурлаа ирэх арваннэгдүгээр сард хийж, нэг удирдлагатай болохоо зарлаад байна.