Хил дээр үүссэн асуудлаар мэдээлэл хийжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, урд хөрштэй холбоотой хүндрэлтэй асуудлаар мэдээлэл хийсэн байна. 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "БНХАУ-тай тулгамдаж байгаа асуудлын нэг нь яах аргагүй цар тахлаас үүдсэн хилийн асуудал. Хятад улс ковид гарвал бүх хилээ хаана гэсэн. Тиймээс энэ улсын шаардлагыг дагахаас өөр аргагүй байна. Эрээнд 14 хүнээс халдвар илэрч хилээ хаасан. Шинжилгээ аваад үе шаттай нээнэ гэсэн хариу өгсөн. БНХАУ-д хоёрдугаар сард өвлийн олимп болох учраас дотооддоо халдвар алдахгүй гэдэг хатуу дэглэм барьж байгаа юм байна. БНХАУ-тай хуурай замаар хиллэдэг найман улсад яг ийм зарчим барьж байгаа юм билээ. Гадаад харилцаа, Зам тээврийн сайд нарыг бүлгийн хуралдаанд оролцуулж, ярилцсан" гэсэн юм.