Насанд хүрэгчдийн 43 хувь нь сэргээх тундаа хамрагджээ

Улсын хэмжээнд 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.6 хувь, хоёрдугаар тунд 66.3 хувь нь хамрагджээ. Харин гуравдугаар тунг нийт хүн амын 25 хувь нь хийлгэжээ. Нэмэлт тунг насанд хүрэгчдэд хийж байгаа. Нийт насанд хүрэгчдийн 43 хувь нь буюу 814756 иргэн нэмэлт тунд хамрагдаад байгаа юм. Орон нутагт нэмэлт тунгийн хамрагдалт Сүхбаатар, Завхан аймагт хамгийн өндөр байгаа бол Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь аймгуудад 40-өөс доош хувьтай байна.

Гуравдугаар тунд хамрагдсан иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 70-74 наныхан хамгийн өндөр 
  • 18-19 насныхан хамгийн бага хамралттай байна. Энэ насныхны 33 хувь нь гуравдугаар тундаа хамрагджээ.

УОК-ын өгч буй мэдээллээр коронавирусийн халдварын тохиолдолын тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 2198-аар буурсан байна. Харин эмнэлэгт хэвтэж буй хүний тоо 3168 байна. Хэдийгээр өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн тоо буурсан боловч дельта болон омикрон хувилбарын тархалт дэлхий дахинд өндөр байна гэж Засгийн газраас мэдээллээ. Омикрон болон бусад хувилбараас вакцины гуравдугаар тун хамгаалах, өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэх судалгааг олон улсад хийгдсээр байна. Иймээс гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг Засгийн газгаас иргэддээ уриаллаа. Омикрон хувилбар дэлхийн 70 гаруй улсад тархаад байгаа юм. Иймээс Монгол улс хилийн боомтууд дээр тандалтыг эрчимтэй хийж байгаа. Тухайлбал, 4000 гаруй шинжилгээг Чингис хаан боомт дээр хийжээ. Үүнээс 17 тохиолдол эерэг илэрч, омикрон генийн дараалал тогтоох тогтоох шинжилгээгээр шинэ хувилбар илрээгүйг УОК-оос мэдээлжээ.