186 дугаар тусгай цэцэрлэгийн хүүхдүүдийг баярлууллаа

Үзэг.Инфо сайтын "Брэнд Бүтээсэн Бүсгүйчүүд" цувралынхан шинэ жилийг утгаж, нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн бяцхан үрсийг баярлууллаа. Өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг бүтээлч бүсгүйчүүд өөрсдийн брэндийн бүтээгдэхүүний дээж болох ном, хүүхдийн баривч, даашинз, өмд, цамц, цүнх, куртка, юбка, оймс, ааруул, саван, лаа зэргийг бэлгийн багцалж, бяцхан үрсэд өгсөн юм. Мөн амин дэм дархлааг дэмжсэн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг багтааж, эрүүл эко байдлыг эрхэмлэжээ. Энэхүү сайн үйлсийн аянд 28 брэнд хамтран оролцсон юм. Тодруулбал, "Мөрөөдөх Эрхтэй Бүсгүй" ТББ үүсгэн байгуулагч Б.Гэрэлчимэг, "Урлахуй", "Attila Altaa", "Гүн Үйл", "Debra Mongolia", "Momoco"s Craft corner", "Хатангоо", "Aurora"s fashion", "Бажаалай мишок", "U.K.A house", "Урам, Эрдэм", "Сондорхон, Бүүвэй-Од", "Хос -Ур", "Narkhan handmade", "Увидас", "Arigun leather", "Арьсан цүнх", "GUN", "Nasha Mongolian kids", "AVANT mongolia", "МЭНИ", "Урчуудын Хясаа", "Зэсэн эдлэл", "Намууны сүүн кафе", сийлбэрч Д.Батдэмбэрэл, Б.Төмөрчөдөр нар  оролцлоо.