Б.Бямбадоржийг шалгаж эхэлжээ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлжээ. Иргэдийн гомдлын дагуу ийн шалгаж байгаа аж.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас "НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг шалгаж байгаа нь үнэн. Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байна. Иргэдээс ямар гомдол ирснийг мэдээлэх боломжгүй" гэв.

Б.Бямбадоржийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендер, худалдан авах ажиллагаанд өөрийн хамаарал бүх этгээдээ оролцуулсан зэрэг асуудлаар шалгаж байгаа мэдээлэл байгаа юм. Б.Бямбадорж нь 2021 оны хоёрдугаар сараас НЭМГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа нэгэн.