Цагаан сараар хөл хорио тогтоохгүй

Коронавирусийн цар тахлын шинэ хувилбар Омикронтой холбогдуулж, Цагаан сараар хөл хорио тогтоох тухай мэдээлэл гарсан. Уг мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үгүйсгэлээ. Тэрбээр "Цагаан сараар ямар нэгэн хөл хорио тавих шийдвэр гараагүй. Аль болох хөл хорио тавихгүй байхыг чиглэл болгож байна. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах нь чухал. Иргэдийн 48,2 хувь нь гурав дахь тундаа хамрагджээ. 4,5 сарын хугацаанд хамгаалах чадвар 60-50 хувьд хүрсэн байна. Тэгэхээр хугацаа уртсах тусам хамгаалах чадвар буурч байгаа учир иргэд дөрөв дэх тунг сайн дураар хийлгэх тогтоолын төслийг гаргалаа" гэсэн юм.