Гадаадын иргэн, харьяатын газрын найман үйлчилгээ цахим боллоо

Гадаадын иргэн, харьяатын газрын лавлагаа, тодорхойлолт авах найман үйлчилгээ цахимжиж, e-Mongolia системд нэгтгэгдсэнийг тус газраас мэдэгдлээ.

Цахим хэлбэрт орсон лавлагаа, тодорхойлолтууд:

  • Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа
  • Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт
  • Гадаадын иргэний бүртгэл
  • Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт
  • Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт
  • Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт
  • Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт
  • Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт.

2022 онд Монголд буй гадаад иргэдийн бүртгэлийг цахимжуулж, “e-Mongolia” системээс Монгол Улсын төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ гэв.