Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ

Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны  цугларалт” өнөөдөр эхэллээ.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгж болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарын удирдах ажилтнууд хамрагдаж байна.

Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх тус цугларалтаар Онцгой байдлын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, 2022 оны зорилт, удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээ мэдээлэл өгч, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах юм.