"Аэрофлот" компани Москва-Улаанбаатарын шууд нислэгээ сэргээжээ

"Аэрофлот" компани энэ сарын 14-нөөс Улаанбаатар хот руу хийх тогтмол шууд нислэгээ сэргээлээ гэж тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Хуваарийн дагуу долоо хоногт нэг удаа нисэх юм байна. "Бизнес" ба "экономи" гэсэн хоёр ангиллаар Боинг 737-800 онгоцоор нисэх болно гэж тус компаниас мэдээлжээ.

Москвагаас баасан гарагийн шөнө 01:05 цагт нисэж, Улаанбаатарт 12:10 цагт (орон нутгийн цагаар)  бууна. Буцахдаа бямба гарагт 07:55 цагт нисэж, Москвад 09:55 цагт буухаар ​​төлөвлөжээ. 

 

Эх сурвалж: ТАСС