Мэргэжлийн хяналт: "Энержи Ресурс" компанийн шахмал түлш стандарт хэмжээг хангасан

БОАЖЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван толгой түлш” ХХК-иас Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Угтахбаяр "Шахмал түлшний орц, найрлагад өнгөрсөн долоо хоногт хийсэн лабораторийн дүн шинжилгээг танилцуулъя. Баруун бүсийн үйлдвэрт үйлдвэрлэсэн шахмал шинжилгээний дүн үнслэгийн хувьд 29 байх ёстойгоос 22,4-23,4, дэгдэмхий бодис 22 хувь байхаас 18,4-18,7, хүхрийн агууламж 0,9-,0,93 хувьтай гарсан ба нэг хувиас бага байх ёстой. Мөн илчлэг чанар нь 4200-аас их байх ёстой буюу 6078-6234  хл, калори, бат бөх чанар 80 хувиас дээш байхаас 90– 93 орчим хувьтай гарлаа.

Харин Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэрийн шинжилгээний дүнг танилцуулбал:

-Чийглэг: 10 байхаас 5,8-8,5

-Үнслэг: 29 байхаас 22,3-25,7

-Дэгдэмхий бодис: 22 байхаас 18,3–20,3

-Хүхрийн агууламж: Нэг хувиас их буюу 0.89-0,94

-Илчлэг чанар: 4200-аас их байх ёстой буюу 5490-5788

-Бат бөх чанар: 81,3 – 95,2 буюу шинжилгээнд ямар нэгэн зөрчил илэрсэнгүй.

Баруун бүсийн үйлдвэр, Зүүн бүсийн үйлдвэр, Дундын бүс, Өмнөговь аймагт байрлах "Энержи Ресурс" компанийн шахмал түлшинд байрших мидлингийн хэмжээг шинжлэхэд стандарт хэмжээг хангасан үзүүлэлттэй байна. Барьцалдуулагчийн шинжилгээний дүн стандартын шаардлага хангасан гэсэн үзүүлэлттэй гарсан гэдгийг онцоллоо.