Азийн танхимын спортын наадамд Б.Мөнгөнтуул, С. Билгүүн нар оролцоно

"Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн" эрэгтэй, эмэгтэй ангилалаар 2022 оны 01-р сарын 14-18 өдрүүдэд зохион байгуулагдсан. Эрэгтэй ангилалд шилдэг 9 шатарчин, эмэгтэй ангилалд шилдэг 10 шатарчин өрсөлдсөн. Ингээд дүн гарахад:

ЭРЭГТЭЙ АНГИЛАЛ

1. GM С. Билгүүн 6.5 оноо

2. GM Ц. Батчулуун 6.0 оноо

3. GM Г. Мөнхгал 5.0 оноо

4. GM Д. Батсүрэн 4.5 оноо

5. IM С. Ганэрдэнэ 4.0 оноо

6. GM У. Насанжаргал 3.5 оноо

7. IM Ү.Агьбилэг 3.5 оноо

8. FM Э. Энхнар 1.5 оноо

9. IM Г. Баттулга 1.5 оноо

ЭМЭГТЭЙ АНГИЛАЛ

1. WIM Т. Мөнхзул 8.0 оноо

2. WGM Б. Мөнгөнтуул 6.0 оноо

3. FM Э.Хулан 5.0 оноо

4. CM Т. Номиндалай 4.0 оноо

5. WFM Б. Ану 4.0 оноо

6. WIM Б.Баярмаа 4.0 оноо

7. WGM Ү. Үүрийнтуяа 4.0 оноо

8. WGM А. Энхтуул 4. 0 оноо

9. WCM М. Мандухай 3. 5 оноо

10. WFM Н.Наранэрдэнэ 2. 5 оноо

Эрэгтэй, эмэгтэй ангилал бүрийн эхний хоёр байрыг эзэлсэн:

1. GM С. Билгүүн

2. GM Ц. Батчулуун

3. WIM Т. Мөнхзул

4. WGM Б. Мөнгөнтуул нарын шатарчид "Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин"-д нэр дэвших эрх болон 2022 оны есдүгээр сард зохиогдох "Азийн танхимын спортын наадам"-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ өвөртөллөө.