3088 халдварын тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд 3088 халдвар шинжилгээгээр батлагджээ. Эдгээрийн 1708 нь Улаанбаатар хотод, орон нутагт 1380 хүнээс бүртгэгджээ.

  • Гэрийн хяналт, ажиглалтад 41854 хүн байгаа бол 8882 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
  • Сүүлийн хоногт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.