С.Амарсайхан: Цагаан сарын бөхийн барилдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Цагаан сарыг гэр, гэртээ тэмдэглэхийг иргэддээ уриалж байгаа. Ах, дүү амраг садангаараа айлчилж халдварын эрсдэлд өртөн, нийтээрээ халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүйгээр, цахимаар золголт хийхийг уриалж байна. Цагаан сард зориулсан бөхийн барилдааныг зохион байгуулна. Гэхдээ вакцинаа хийлгэсэн, шинжилгээ өгсөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдсан, халдвар хамгааллын өндөр түвшинд хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно" гэдгийг онцоллоо.