Дээд шүүхийн үйл ажиллагааг хязгаарлалаа

Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас  2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох болсныг мэдэгдэж байна.

Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа (утас: 51-261698, 51-261544) уг өдрүүдэд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.