“11 11” төвийн Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүллээ

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж, төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлжээ. Тус төвийн үйл ажиллагааны талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “11 11” төв нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж иргэдээс дуудлага болон цахимаар ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.