Гүйцэтгэлийн шалгалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Барилгын материал, мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.

Шалгалтад Багануур дүүрэгт-7, Баянгол дүүрэгт-18, Баянзүрх дүүрэгт-15, Чингэлтэй дүүрэгт-28, Сүхбаатар дүүрэгт-37, Хан-Уул дүүрэгт-7, Сонгинохайрхан дүүрэгт-51, Налайх дүүрэгт-13, нийт 176 барилгын материал, мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн барилга байгууламж хамрагдахаас 167 объект буюу 94.8 хувь нь хамрагдсан байна.

Хяналт шалгалтын хүрээнд галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 673 зөрчил илрүүлж, 115 зөрчил буюу 17 хувийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 70, мэдэгдэл 77, танилцуулга 3, дүгнэлт 1-г үйлдэж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа.