"Мэдрэмжтэй сайд"

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 08-нд боллоо. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцуулсан. Үүнтэй холбогдуулж, Ерөнхий сайд Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж, суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ гэдгийг онцолсон.

Тэгвэл Байгаль орчин аялал жуулчлалын сайд, дэд сайд, тус яамны төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны автомашин ашиглахыг хориглолоо. Мөн БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа албан томилолтод ашиглахаас бусад туулах чадвар сайтай автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон байна.