Ц.Элбэгдорж: Украины Ерөнхийлөгчийг УИХ-д үг хэлүүлье

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Зеленский Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” гэжээ.