Зэвсэгт хүчний марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд бэлдэж байна

Зэвсэгт хүчний марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор орон нутгаас 2000 дайчин цугларч, бэлтгэлдээ оржээ.

Энэ жилийн Зэвсэгт хүчний марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 03-10-ны өдрүүдэд болно. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд болох юм. 

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид оролцдогоороо онцлог юм. Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн мэргэжлийн онцлог, түүний ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгодог юм.