Хот дөрвөн орлогчтой байх санал уналаа

Төсвийн тодотголыг дагалдуулж өргөн барьсан Төрийн хэмнэлтийн хуулиар нийслэл дөрөв, аймаг, сум, дүүрэг хоёр орлогчтой байх заалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдээд байв.

Харин Төсвийн байнгын хорооны өчигдрийн хураалдаанаар дээрх саналыг унагажээ. Тодруулбал Төсвийн байнгын хорооноос гаргасан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн “5.1.хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно”, “5.2.Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно” гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.