Ч.Хүрэлбаатар: Төр өөрөө тансаг, данхар харагддаг болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлахаар хэлэлцэж байна.

Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Гудамжинд жагссан иргэн, эсвэл төрийн албан хаагч байсан хэн бүхний хувьд төр тансаг, данхар харагддаг болсон. Үүнийг цэгцлээч гэдэг байр суурьтай байгаа юм. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа. Тавдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд нийт 39 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм шиг харагдаж байна. Дотор нь зардал гүйлгэх эрхтэй учраас хэмнэгдэх бодит зардлын хэмжээг тодорхойлох амаргүй. Жилээр нь тооцвол 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдана" гэжээ.