Сэтгүүлч Иван Голуновыг ОХУ-ын 2500 иргэн жагсч, суллуулжээ

ОХУ-д баривчлагдаад байсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл туурвидаг Иван Голуновыг мягмар гарагт сулласан байна. Иван Голунов нь Латвид төвтэй “Meduza” вэбсайтад ажилладаг байна. Тэрбээр ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илрүүлж, хэвлэн нийтэлж олонд танигдсан сэтгүүлч юм.

ОХУ-ын цагдаагийн газраас түүнийг хар тамхитай холбоотой хэргээр өнгөрсөн долоо хоногт баривчилсан ч ард иргэд үүнийг эсэргүүцэж, олон нийтийн тэмцлийг орон даяар өрнүүлсний эцэст сэтгүүлчийг суллах шийдвэр гаргажээ.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр уг жагсаалд 2500 гаруй хүн оролцсон байна. Тэмцлийн үеэр 400 орчим хүнийг баривчилсан аж. Тус улсад эрэн сурвалжлах сэтгүүлчдийн амыг таглахын тулд хар тамхины хэрэгтэй холбогдуулж, баривчилдаг байна.

Суллагдсаныхаа дараа Иван Голунов эрэн сурвалжлах бүтээлээ үргэлжлүүлэн хийнэ гэдгээ олон нийтэд амлажээ.