Албан тушаалтны авлигатай холбоотой 66 гомдлыг хянан шийдвэрлэжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь есдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 155 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.Одоогоор ажиллагаанд 210 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 32 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.