Малын зарим өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхээр боллоо

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Унгарын Гадаад хэрэг, худалдааны яамны сайд Сиярто Питэртэй эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд Унгар улстай Биокомбинатыг өргөтгөн шинэчлэх төсөл хэрэгжүүлж малын зарим өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэн ард иргэдийг эрүүл хүнсээр хангах, малын халдварт өвчнөөс сэргийлэх, экспортыг нэмэгдүүлэх боломж бий болох юм. Унгарын Засгийн газраас 1959-1990 онд манай улсад Биокомбинат үйлдвэр, Дарханы Махкомбинат, Хонхорын эмийн ургамлын станц барьж байгуулж байжээ.