“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдав

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар дараах 4 асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • Шинэ Хархорум хотын шинэ нисэх буудлын байршлын судалгаа,
  • Шинэ Хархорум хот хүртэлх авто замын төлөвлөлтийн судалгаа,
  • Шинэ Хархорум хотын эрчим хүчний хангамжийн төлөвлөлтийн судалгаа,
  • Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн судалгаа концепцийг боловсруулах ажлын танилцуулга.

Хэлэлцсэн асуудлуудын хүрээнд Үндэсний хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хуралдаанаас Улаанбаатар хот – Хархорум болон Улаанбаатар хот – Өгийн нуур чиглэлийн авто замын трасс, Элсэн тал орчимд шинэ онгоцны буудал байгуулах судалгааны байршил, “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 220кВ болон “Арвайхээр-Хархорин” чиглэлийн 110кВ-ын ЦДАШ-аар хангах хувилбарыг тус тус хэлэлцэн дэмжлээ. Мөн Шинэ Хархорум хотыг төлөвлөж, байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг холбогдох хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулахаар тогтов.