Ц.Халиун: Бид байгаль орчинд ээлтэй эко цогц үйлдвэрийг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн

Үндэсний үйлдвэрлэгч “Монцемент Билдинг Материалс” ХХК барилгын салбарын 2023 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа.

“Монцемент Билдинг Материалс” ХХК нь Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран 2015 онд орчин үеийн дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй эко технологийг Монгол Улсад нэвтрүүлж, Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий Монцемент хуурай аргын цогц үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Монцемент үйлдвэр нь өнгөрсөн хугацаанд цементийн импортыг орлож, 300 сая гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний валютын урсгалыг дотооддоо авч үлдэж чадсан байна. Компани 2015 оноос хойш улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, дотоодын 200 гаруй жижиг дунд ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллаж, 1000 гаруй шинэ ажлын байрыг бий болгожээ. Хамгийн чухал нь, 200 гаруй шинэ боловсон хүчнийг өндөр ур чадвар шаардсан нарийн мэргэжлээр гадаад улсуудад сургалтад хамруулж, Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн.

Компанийн удирдлага орон нутагт шинээр бий болсон ажлын байр нь Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм.

 

Монцемент үйлдвэр гадагшаа урсдаг валютын урсгалыг эх орондоо үлдээж, нийслэлээс 500 км-ийн зайд орших Өргөн суманд шинэ ажлын байр, шинэ суурьшлын бүс бий болгож, Улаанбаатарт амьдарч байгаагаас ялгаагүй тав тухтай орчин нөхцлийг бий болгосон нь улс эх орныхоо хөгжилд оруулж байгаа хамгийн том хувь нэмэр юм.

"Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун:

-Монцемент үйлдвэр нь үйлдвэрлэлийн дулаанаараа эрчим хүчний хэрэглээгээ хангадаг, усны хэрэглээ бага, үйлдвэрлэлдээ хэрэглээний усаа дахин боловсруулан ашиглах байгаль орчинд ээлтэй эко цогц үйлдвэрийг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн түүхтэй.

Тухайлбал, Европын холбооны цөөн оронд хэрэглэгддэг "WHR" буюу хаягдал дулаан ашиглан эрчим хүч үйлдвэрлэх эко технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр "Монцемент" үйлдвэр нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 40-50 хувийг өөрсдөө хангаж, энэ хэмжээгээрээ төвийн эрчим хүчний системээс авах цахилгааны ачааллыг бууруулж, агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулж байна.

Мөн усыг хамгийн бага зарцуулдаг, тоос ялгаруулалт, түлш, эрчим хүчний зарцуулалт багатайн дээр эдийн засгийн хувьд үр ашигтай хуурай аргын технологийг цементийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

Монцемент үйлдвэр болон хуурай аргын технологийн давуу тал нь:

-Усны хэрэглээ нойтон аргын технологитой харьцуулахад 5 дахин бага

-Хэрэглээний усныхаа 90 хувийг дахин цэвэршүүлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа саарал ус хэрэглэдэг

-Эрчим хүчний хэрэглээ нойтон аргатай харьцуулахад 30 хувиар бага

-Түлш зарцуулалт нойтон аргатай харьцуулахад 2 дахин бага

-Жилд 100.000 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлдэг

-Тоос ялгаруулалт NOx, SOx хэмжээ 30мг/Нм3-аас бага

Монцемент цогц үйлдвэр цементийн үйлдвэрүүд дундаас хамгийн анх ISO9001:2015, ISO45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн бол 2023 онд EN стандартыг нэвтрүүлж, “MNS EN197-1, EN 197-2 Тохирлын үнэлгээ”-г баталгаажуулснаар олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, чанарын хяналт, шинжилгээ бүтээгдэхүүн баталгаажуулах үйл ажиллагааг олон улсын түвшинд хэрэгжүүлж байгаагаа нотлон харуулсан юм.