Д.Амарбаясгалан: Иргэд банкны мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болсон
“Хүннү 2222” хотхоны 19 давхраас үсрэх гэж байсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ
Амиа хорлох зорилгоор 19 давхраас үсрэх гэж байсан залууг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд буулгажээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 19:11 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж, тус байрны 19 давхар байрны дээвэр дээрээс иргэн М (нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, 18 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



