"Жи тайм" сүлжээний хохирогчдыг шүүхэд хандахыг мэдэгдэж байна

Энэхүү хэрэгт “Юнит сайклер” ХХК-нд залилуулсан гэх 603 хохирогч байх тул залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ирж уулзахыг үүгээр мэдэгдэж байна.

БНСУ-д нас барсан Монголын иргэний оношийг албан ёсоор танилцуулжээ

Тухайн иргэн коронавирусийн халдварын улмаас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг БНСУ-ын тал мэдэгджээ.

Өвөр Монголд долоо хоног дараалан коронавирусын шинэ тохиолдол илрээгүй

Хятад улсад шинээр илэрч буй коронавурисын халдварын тархалт буурч байгаа бөгөөд ӨМӨЗО-д энэ сарын 19-нөөс хойш долоо өдөр дараалан шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаднын улсаас иргэншил хүсчээ

З.Энхболд: Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай ГХЯ-нд мэдэгдсэн байсан.

Коронавирусинй талаар худал мэдээлэл цацсан Г-г саатуулжээ

Өчигдөр гарсан мэдээллийг Чингэлтэй дүүргийн иргэн Г-г тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг сануулъя. Иргэд бусдыг буруу ташаа мэдээлэлд автуулаахгүй байхыг анхааруулъя

Д.Баятбаяр, Т.Баясгалан нарыг хилээр гарахыг хязгаарлалаа

Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэж үзжээ.

БНХАУ-д 2478 халдвар авч, нас барсан иргэн 108-аар нэмэгджээ

Хятадын 31 мужид халдвар авч эмчлүүлж буй хүний тоо 37626, эдгэрч эмнэлгээс гарсан хүн 3996, нас барагч 1016-д хүрсэн байна. Мөн нийт халдвар авсан хүний тоо 42638-д хүрч, халдвар авсан байж болзошгүй 21675 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 428438 хүнийг тодруулж, 187728 хүнд ажиглалт хийж байна.

Буруу үлгэр дуурайлал бусдыг хөлдөө чирнэ

Сүүлийн хэдхэн сарын дотор Б.Амархүү, Б.Энхтүвшин, Т.Билэгжаргал тэргүүтэй олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт шил дараалан холбогдсон. Эдгээр эрхэм хийсэн хэргээ хүлээж, ялаа эдлэх ёстой ч уран бүтээлээ туурвих, тоглолтоо хийх зэргээр олон нийтийн дунд сул чөлөөтэй явдагт асуудлын учир бий. Хар тамхины хэрэгт холбогдогчид өөрсдийгөө “Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна”, “Эр хүн ц нэг алдаа л биз" гэх зэргээр тс хаацайлж, өмгөөлж, олон нийтийн сэтггэхүйд ийм байдлаар нөлөөлж буйн цаана ид сурч боловсрох, хөдөлмөрлөх насныхан өөрийн болон бусдын амь насанд хүрэхэд ойрхон байна.

Хэрэглээний халуун усанд бага насны гурван хүүхэд түлэгдэж, нас баржээ

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдүүдийг эцэг, эх нь хараа хяналтгүйгээр гэрт нь цоожлон үлдээсэн аж. Цагдаа, прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг шалгалтыг хийж байна.