Д.Амарбаясгалан: УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонгов
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаан даргалагч тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан бөгөөд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

