Х.Нямбаатар: Энэ бол хууль зөрчиж, олон жил хийсэн ажлын урхагтай үр дагавар

Дархан цаазат Богдхан уулан дахь газар олголттой холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Амралтын өдрүүдэд Богд уулын бүсэд байгалийг хашаалснаас ан амьтад шорлогдож бэртсэн асуудлууд гарлаа. Энэ нь Байгаль орчны яам хууль зөрчиж, олон жил хийсэн ажлын урхагтай үр дагавар. Менежментийг хот авч явъя гээд олон жил болж байгаа. УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж чадахгүй байх.

Улаанбаатар хот хойд талын зуслангийн бүсэд газар олгосон. Хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу зуслангийн бүсийн хашаа хороог татуулж, иргэд чөлөөтэй зорчих явган хүний зам гаргах ажлыг зохион байгуулна. Зургаан дүүргийн газрын алба, дүүргийн Засаг дарга нар уг ажлыг хариуцна. Энэ тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргана" гэж өнөөдөр мэдээлэв.