С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэн гаргана
Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолоор “Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулахаар болсон байна. Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 12-нд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болох аж.