Franklin Templeton Global Investments компанийн Төв Ази хариуцсан захиралтай уулзлаа

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Franklin Templeton Global Investments компанийн Төв Ази хариуцсан захирал Мариус Дантай уулзлаа. 

Уул уурхайн долоо хоног явагдаж байгаа энэ өдрүүдэд хөрөнгө оруулагчид Монголын хууль эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчинд анхаарлаа хандуулж байна.

May be an image of 2 people, newsroom and textFitch агентлагаас энэ 9-р сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+, тогтвортой төлөвтэй гэж баталгаажуулсан, OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага Монгол улсын эрсдэлийн ангиллыг 2025 онд 7-р бүлэгт байсныг 6-р бүлэгт ахиулж үнэлсэн зэрэг үзүүлэлтүүдийг энэ үеэр танилцууллаа.

May be an image of ‎4 people, lighting and ‎text that says "‎Your Yourinvestmentspocialists invostmentspecialists investment specialists One relationship. Multiple specialized managers sacross| public private markets TEMPLETON FRANKLIN TEMPLETON Deep within and across asset classes and vehicles !Alcentrai AUM sset class! Menerania.m... Client demand vehicla? $1.5tn USD ส2น๒ ClearBrdge LENNGION $597be Equily $446br Pytnam ROYCE income S252bn Altamatives DEOReNTESET 67% Mutual furds 21% SMAS 9% S ETES ETFs 3% Olher ن Malti-eoset $69bn Liquidity‎"‎‎Мариус Дан нь Franklin Templeton Global Investments компанийн Төв Азийг хариуцсан гүйцэтгэх захирал бөгөөд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөрөнгө оруулалтын санг удирдах үүрэгтэй. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаа болон төрийн өмчит компаниудын менежментийн талаар санал солилцлоо.