У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Явган зорчигч руу ус цацвал жолоочийг 100,000 төгрөгөөр торгоно
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бороо орсон үед явган зорчигч руу ус цацсан тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгох юм байна.
Жолоочийн зохисгүй үйлдэлд өртсөн иргэн тухайн машины улсын дугаар болон маркийг нь цээжлээд, зөрчил гарсан дүүргийн цагдаагийн хэлтэст болон 102 утас руу залгаж мэдээлж болох аж. Мөн камераар дүрсийг нь баримтжуулж “Цахим замын цагдаа” гэсэн хаягаар мэдээлэх боломжтой.