С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Буянт-Ухаа" спорт ордныг засварлана
Монгол Улсад БНХАУ-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын засвар, үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх гэрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, “Буянт-ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын захирал Л.Энхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шуе Жюнь нар энэ сарын 29-нд гарын үсэг зуржээ.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын дотоод бүтцийн хэсэгчилсэн засвар үйлчилгээ, бэхэлгээ, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих, дотор болон гадна тохижилт, спортын ордны ойр орчимд авто зам шинээр тавих зэрэг ажлыг хийх юм.