Хурандаа Д.Цогтбаатар прокурор болжээ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж Хэрэг эрхлэх газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын томилжээ. Түүний өмнө Хэрэг Эрхлэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Оюундэлгэр ажиллаж байсан юм.

 

Донровын Цогтбаатар нь 1974 онд хотод төрсөн. МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, тус Академийн докторантурыг тус тус төгссөн нэгэн. 1998 оноос ТЕГ-т ажилтнаас тасаг, хэлтэс, газрын дарга хүртэл албыг мерит зарчмаар шатлан хаасан ба ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажиллажээ.

Тэрбээр улсын нууц задруулсан хэргээр шалгагдаж улмаар шүүхээс ял сонсож байсан юм. Энэ тухайгаа өөрийнх нь удирдлага болох ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өөрт нь удаа дараа хууль бус даалгавар өгч, хилс хэрэгт  унагасан гэж мэдэгдэж байв.

Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан генерал Б.Хурцын тухай “Би түүний удирдлагад ажиллаж байхдаа дараахь байдлаар санал зөрөлдсөн бөгөөд тухайлбал, . Хурц нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар 2005-2006 онд ажиллаж байхдаа: ГЕГ-ын дарга X.Баатарт холбогдох хэргийг шалгах явцад уг хэрэгт шалгагдаж байсан Амгаланбаатар гэгчээс эрүүгийн хэргээс гаргаж өгнө хэмээн 50 сая төгрөг авсныг би эхнээс нь эсэргүүцэж, уг мөнгийг эрүүгийн хэрэгт хавсаргаж прокурорт шилжүүлэх шаардлагыг байнга тавьж байсны улмаас үл ойлголцолд хүрсэн.

2006 оны 3 сард Б.Хурц нь өөрийн “Сарнайх" хорооллын дэргэд баригдаж байсан ХУД-ийн 12-р хороонд байрлалтай "Сөүл констракшн" (өөр нэртэй байж болох) барилгын компаний барьж буй байрны цахилгааны подстанцийг шатаах, эсвэл дэлбэлэх үүргийг тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Нямханд, тасгийн дарга П Бадамгарав бид гуравт өгч ямар учиртайг нь лавлахад:... ТЕГ-ын төсвийг нэмүүлэхийн тулд ямар нэг террорист халдлага болсон мэт байдал бий болгоно, чи Орост төгссөн байж яагаад мэдэхгүй байна вэ? ОХУ-ын ХАБХ дандаа л ийм юм зохион байгуулдаг шүү дээ” хэмээж байлаа.

Ташрамд дурдахад хурандаа Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ойр нэгэн гэгддэг.