С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Мөнхцэлмэг: Aвлига бидний олон боломжийг хулгайлж байна
Авлигыг бууруулах шийдлийг "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс боловсруулжээ. Энэхүү шийдлээ улс төрийн бүх намд хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийв.
Тус хөдөлгөөний удирдагч Б.Мөнхцэлмэг "Олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмж, дүгнэлтэд манай улсад тулгамдсан асуудал нь төр хувийн хэвшилд хүнд суртал үзүүлж, авлигын эрсдлийг нэмэгдүүлж байгааг дурдсан байдаг.
Оны өмнөхөн Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдээлэлд авлигын улмаас учирсан хохирол нь 11.9 их наяд төгрөг байна гэсэн. Энэ бол зөвхөн илэрсэн дүн. Цаана нь илрээгүй тохиолдлууд ч бий бөгөөд авлига бидний олон боломжийг хулгайлж байна" гэлээ.
Түүнчлэн төр засгаас бодитой шийдлийг гаргахгүй байгааг "Бид уучлахгүй" хөдөлгөөнийхөн шүүмжилж байв. Үүний зэрэгцээ хувийн хэвшил ч авлигын эсрэг санаачилга гаргахгүй байгаа тухай холбогдох газруудын судалгааны дүн гарчээ.
"Transparency international" байгууллагаас гаргасан авлигын барометрийн судалгаанд нийт монголчуудын 49 хувь нь авлигатай тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй гэж дүгнэсэн. Ийнхүү иргэдийн алдагдсан итгэл үнэмшлийг сэргээхийн тулд авлигыг бууруулах шийдлийг бүх улс төрийн намд хүргүүлж байгаагаа "Бид уучлахгүй" хөдөлгөөний удирдагч Б.Мөнхцэлмэг хэллээ.