НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Оюутолгойн ажилчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ
Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Оюутолгой" компанийн ажилчнаас COVI-19 халдварын шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлах арга хэмжээ авч, шинжилээ авах багийг тусгай үүргийн онгоцоор нисгэсэн байдаг. Тэгвэл шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэн коронавирусний халдвартай болох нь шинжилгээгээр гарч түүнтэй нэгдүгээр зэргийн хавьталд байсан иргэдийг тусгаарласан юм. Энэ хүрээнд Оюутолгойд ажилладаг хоёр гадаад, нэг монгол иргэнийг тусгаарлаж, ийнхүү шинжилгээний хариу авсан юм. Шинжилгээний хариуг Өмнөговь аймгийн онцгой комиссоос албан ёсоор мэдээлээд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн хэвийн байгаа гэв.