НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Нарийн ногооны үнэ кг тутамдаа 22.2 хувиар өсчээ
ШӨХТГ-аас импортын хүнсний тээврийн зардал өссөн асуудалд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. БНХАУ Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх хязгаарлалт хийж эхэлснээс хойш нарийн ногооны хомсдол үүссэн. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгаа нь улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн.
ШӨХТГ-ын Өрсөлдөөн зохицуулалт, зах зээл судалгааны газрын дарга Т.Батцэцэг "Ачаа тээврийн үнийн хөөрөгдөлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүссэн бөгөөд нарийн ногооны үнэ дунджаар 1 кг тутамд 22.2 хувиар өссөн. КОВИД-19-ийн халдвар гарахаас өмнө Эрээнээс-Улаанбаатар хүртэл тээвэр хийдэг жолооч сард дунджаар дөрвөн удаа тээвэр хийж, ногоог 2.2-2.8 сая, мах болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг 3-3.2 сая төгрөгөөр тээвэрлэдэг байсан.Гэтэл хязгаарлалтын арга хэмжээнээс болоод тээврийн хөлс 20-30 сая төгрөг болж өссөн” гэв.