НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Аюулгүй байдлыг хангасны дараа хилээр нэвтрүүлэхээ мэдэгджээ
БНХАУ-д суралцах хүсэлтэй оюутнууд хилээр хэрхэн нэвтрэх боломжтой талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө.
""Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын ГХЯ, Улсын Цагаачлалын удирдлагын газар 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн зорилгоор оршин суух, хувийн зорилгоор орших суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх тухай” шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хүрээнд гадаад улсын иргэд нь тусгаарлан ажиглах байрны хүрэлцээ хангамж болон бусад холбогдох байгууллагуудын зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм" гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.
Иймд БНХАУ-ын их, дээд сургуульд сурагцагч гадаад улсын оюутнууд тус улсад зорчих боломжгүй байгаа юм. "Ковид-19" цар тахлын дотоод, гадаадын нөхцөл байдлыг харгалзан халдвараас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа гадаад улсын оюутнуудыг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой талаар Хятадын тал мэдэгдсэн болно" гэлээ.