НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
С.Мөнхбат: Xүсэл тэмүүллээрээ яваа олон мянган уяач, бөх, харваач бий
Ардын хувьсгалын 100 жил Үндэсний Их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбогдуулж, Улсын аварга, арсангууд өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.
Тэдгээрийн нэг Улсын аварга С.Мөнхбат "Монгол төр, ёс уламжлал, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг их мөнгө гаргахгүй хийх боломж байлаа. Бөхчүүдийнхээ халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад, Төв цэнгэлдэхэд барилдуулаад, морьдоо Хүй долоон худагт нь уралдуулаад, зохион байгуулалттай байсан бол төрийн энэ том үйл хэрэг, ёс уламжлал тасрахгүй байсан гэж би бодож байна. Үүнийг олон хүн мөнгөөр харж, буруу зохион байгуулалт хийлээ. Мэдээж өвчин зовлон, асуудал бий. Гэхдээ Монгол түмэн, бидний өвөг дээдэс энэ тусгаар тогтнолыг олохын тулд, энэ өв соёлыг бидэнд үлдээхийн тулд ямар их хүч хөдөлмөр, цус урсгасан бол. Энийг бодох хэрэгтэй байх. Хүнээс халамж хоол гуйдаггүй, өөрийн боломж бололцоо, хүсэл тэмүүллээрээ яваа олон мянган уяач, бөх, харваач бий.