НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Баар, паб, биллиардын үйл ажиллагааг нээжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа. Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагааг гэрээний дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан нээж байгаа билээ. Тухайлбал амралтын газрууд болон фитнес, бассейн нээгдсэн байгаа юм.
Харин өчигдөр баар /паб, спорт, биллиард/ цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээжээ.
Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэдээлэл хийж, гэрээний тусгай заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж, ААНБ-ууд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал солилцлоо.