Шинэ нисэхийн хурдны замд хориглох заалт

Хөшигийн хөндийн тууш замд иргэд жолооч нар зорчихдоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноор эвдрэх, шатахуун дуусаж түр зогсох, дугуй хагарах, замаа буруу сонгон орсноор буцаж эргэн урсгал сөрөх зэрэг зөрчлүүд нийтлэг гарч байгаа аж.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас дараах анхааруулгыг гаргажээ.

Тууш замд дараахь зүйлийг хориглоно:

а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизм, мөн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;

б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явах;

в/ 5.17 буюу 6.12 тэмдгээр заасан зориулалтын зогсоолоос бусад хэсэгт түр ба удаан зогсох;

г/ ухрах болон буцаж эргэх;

д/ жолоодлогын дадлага хийхийг тус тус хориглоно.

Иймд иргэд жолооч та бүхэн ТУУШ ЗАМ-ыг сонгон хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замаа зөв сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.