НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Халдвартай өвчтөнд амжилттай мэс засал хийжээ
"Covid-19" халдвар авсан өвчтөнд эмч нар амжилттай мэс засал хийжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүзүү нурууны гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд орж өвчтөнд мэс засал хийсэн байна. Өвчтөн сээр нурууны хугаралтай байсан тул хугарлыг засаж бэхлэх, нугас дарагдлыг чөлөөлжээ. Мэс заслын тусламж үйлчилгээг хүзүү нурууны гэмтлийн тасгийн их эмч Б.Баттөгс, их эмч Б.Батсайхан, мөн ковидын тасагт ажиллаж байгаа VII багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч Ж.Адъяасүрэн, Н.Мөнхтулга, Ц.Туяа, Б.Долгорсүрэн, туслах сувилагч Д.Жигжидгарав, ариутгагч Л.Өлзийбаяр, асрагч С.Буян, рентген техникч Э.Болдсайхан нар хамтран үзүүлжээ.