С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Прокурорын саналаар С.Баярцогтыг суллахаар болжээ
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын саналаар суллахаар болжээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Орхон "Прокуророос өнөөдөр суллах захирамж гарлаа. Өнөөдөртөө бид хүнээ гаргаж авна. Уг хэрэг мөрдөн байцаалтад буцсан байсан" хэмээн мэдэгдсэн байна.
С.Баярцогтод анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх 4.8 жил болгон бууруулсан юм. Уг шийдвэрийг Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн. Улмаар хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн Улсын дээд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг өнгөрсөн долоодугаар сард хянан хэлэлцсэн. Ингэхдээ С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм.