С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Архангайн Засаг даргаар М.Батжаргалыг томилжээ
2020 оны ИТХ-ын сонгуулиар Архангай аймагт АН ялалт байгуулж, Д.Золжаргалыг Засаг даргаараа сонгон, томилуулсан. Гэвч өнгөрсөн долоодугаар сард тус аймгийн ИТХ Засаг дарга Д.Золжаргалыг чөлөөлсөн юм. Улмаар ИТХ-аас М.Батжаргалыг Засаг даргаар сонгох шийдвэр гаргасан байдаг. Хуульд зааснаар аймгийн ИТХ-ын эл шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилж, Засаг даргаар томилох тухай захирамж гаргажээ.
Ерөнхий сайдын захирамж гарснаар М.Батжаргал аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Дашзэгвээс тамга тэмдэгээ хүлээн авчээ. Тэрбээр "Төрөлх нутаг Архангай аймгаа удирдах хүндтэй, хариуцлагатай албыг хүлээн авлаа. Итгэл үзүүлж нэр дэвшүүлсэн аймгийн ИТХ болон томилсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархаж байна. Нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, иргэнийхээ эрх, эрх чөлөөг дээдлэн хууль ёсыг сахиж, баялаг бүтээгч татвар төлөгч нараа бодлогоор дэмжин ажиллах болно" гэжээ.