С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хүнсний улаан буудайн үнийг тогтоолоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны есдүгээр сарын 14-ний өдрийн А-255 дугаар тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаан буудайн үнийг тогтоожээ. Ингэхдээ,
- Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаан буудайн үнийг 800 мянган төгрөг,
- Худалдан авах хүнсний улаан буудайн үнийг 750 мянган төгрөг,
- Улаан буудайн элит үрийг 1,050,000 төгрөг,
- Үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг,
- Овьёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.
Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаан буудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаан буудайн үнийн өсөлт, КОВИД-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан байна.