НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Францаас нийлүүлсэн гал унтраах автомашинаар дадлага, сургалт хийж байна
Монгол болон Францын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээр ээлжинд нийлүүлэгдсэн гал унтраах 21 автомашиныг хүлээн авлаа.
Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар явуулж буй сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 76 алба хаагч хамрагдаж байна.
Сургалт өнөөдөр гал түймэр унтраах үндсэн албаны автомашинаар ус соруулах, шахах дадлагыг зохион байгуулан амжилттай үргэлжилж байна.