Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia”-р төлөх боломжтой

УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ.

Тэгвэл жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо.

Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд

Нэвтрэх

Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл

Тээврийн хэрэгсэл

Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөөрэй.

Хэрвээ та “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал тулгамдаж байгаа бол 11-11 лавлах утсанд холбогдож, 1 гэсэн товчийг дарж, шууд оператортой холбогдож, асуудлаа шийдвэрлүүлээрэй. Мөн та Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төв өөрийн биеэр хүрэлцэн ирж, тус үйлчилгээг авах боломжтой юм.

E-MONGOLIA СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАР