С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Францаас суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа өгөв
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол, Францын харилцаа хоёр талын болон олон улсын түвшинд идэвхтэй өрнөж буйг тэмдэглээд Элчин сайдад ажлын амжилт хүсэв. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, дээд өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний талаар болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.
Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсыг Франц Улсын Ази тив дэх онцлог түнш орон болохыг онцлоод Европ дахь “гуравдагч хөрш”-ийн хувьд олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.