С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ сонгогдов
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Тус ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо. Үүнтэй холбогдуулан гишүүн Д.Тэрбишдагва "Хүнсний хангамжийн асуудалд анхааралтай хандах ёстой. Ажлын хэсгийн ахлагч зөв хүнээ оруулах хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулаад, гишүүд хуралдаандаа ирэхгүй асуудал үүсгэдэг" гэдгийг анхаарууллаа.